Манай гишүүнчлэлийн үйлчилгээ нь байгууллагуудад хүний нөөцийн менежмент болон хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр тогтмол, тасралтгүй мэргэжлийн дэмжлэг авах боломжийг олгодог урт хугацааны хамтын ажиллагааны үйлчилгээ юм.
Гишүүн байгууллагууд өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн зөвлөгөө, мэдээлэл, баримт бичгийн загвар, сургалт болон бусад мэргэжлийн үйлчилгээг нэг цэгээс тогтмол авах боломжтой.
Та манай Гишүүнчлэлд нэгдсэнээр дараах давуу талтай
- Тогтмол хураамжтай тул нэг удаагийн зөвлөх ажиллуулахаас хямд, урьдчилан төсөвлөх боломжтой
- Асуудал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх зөвлөгөө авдаг тул эрсдэл, торгуулиас зайлсхийнэ
- Хэрэгцээ гарсан үед хүн хайх шаардлагагүй, өөрт танил, байгууллагыг мэддэг зөвлөхтэй ажиллана
- Хуулийн өөрчлөлт гарах бүрд хамгийн түрүүнд мэдээлэл авч, цаг алдалгүй дасан зохицоно
- Утас, мэйл, онлайн уулзалтаар шуурхай зөвлөгөө авах боломжтой — асуудлыг шийдвэрлэх хугацаа богиносно
- Таны бизнесийн нэр хүнд өсөх, бизнесээ өргөжүүлэх боломж нэмэгдэх
